Chemistry

Химийн хичээл хамтдаа сурцгаая

Металл, хагас дамжуулагч ба хөндийрүүлэгч бодисын учрыг тайлбарлахын тулд талст торын үүсэхэд атомын электрон бүрхүүл, түүнчлэн атомын электронуудын төлөв ямар байдалд ордгийг үзэх явдал чухал юм. Энэ тухай сургаалыг талстын зонын онол гэж нэрлэдэг. Зонын онолын тусламжтайгаар металл, хөнкийрүүлэгч ба хагас дамжуулагч бодисуудын хоорондын ялгааг амархан тайлбарлаж болно. N ширхэг атомууд авч эдгээрээс талст тор үүсэхийг үзье.

Эхлээд хоёр атом авч ойртуулсаар холбоонд оруулая. Холбоонд орохын өмнө атом тус бүрийн электронууд тус тусынхаа атом дотроо тодорхой төлөвт оршино. Атом тус бүр ч гэсэн өөр өөрийн тодорхой төлөв байдалд байна. Хоёр атом холбоонд орсны дараа атомуудын төлөв болгон /өөрөөр энергийн төвшин бүр нь / хоёр салаалдаг. Одоо дээрх хоёр атом дээрээ гурав дахь атом нэмэн холбож дараа нь дөрөвдэхийг гэх мэтчилэн N атомыг холбон талст тор үүсгэе. Тэгвэл N атомаас бүтсэн биеийн электронуудын энергийн төвшин бүр N төвшин болон салаална. Энэ салаалалтыг талстын энергийн төвшнүүд гэж ойлгох хэрэгтэй. Паулийн зарчим ёсоор эдгээр төвшнүүдийн нэг бүр дээр хамгийн ихдээ эсрэг спинтэй хоёр л электрон байж болно. Атом бүр электрон бүрхүүлүүдийг бүдүүвчлэн дүрсэлжээ. Na-ийн атомын K болон L бүрхүүлүүд дүүрэн бүрхүүл байна. Харин М бүрхүүл бол дүүрэн биш бөгөөд энд орших ганц ширхэг 3s электроны энергийг их болговол тэр нь уул бүрхүүлийн дотор группууд 3p;3d-гийн алин дээр ч байж чадна. Гэвч гадны шалтгаанаар үйлчлэхгүй бол электронууд энергийн хамгийн нам төвшнүүдэд оршино.

0 comments:

Post a Comment