Chemistry

Химийн хичээл хамтдаа сурцгаая

Ямарваа хагас дамжуулагчийг хувийн дамжуулалтай болтол цэвэрлэх нь хагас дамжуулагчийн техникийн нэгэн зорилго юм. Цэвэрлэх арга олон байдаг боловч үндсэндээ хоёр шатнаас тогтоно. Юуны өмнө химийн цэвэрлэгээ хийж спектрын цэвэр бодис гаргана. Химийн аргаар ялгагдахгүй хольцыг цаашид физикийн аргаар цэвэрлэнэ. Одоо үед германи ба цахиурыг л хамгийн сайн цэвэрлэж чадаж байна. Маш цэвэр бодис гаргахад хамгийн дэлгэрсэн нь зонын хайлалтын арга юм. Энэ аргын гол санаатай танилцая.

Нэг бодис атлаа тэр нь хатуу ба шингэн төлөвт оршихдоо гаднын хольцыг харилцан адилгүй хэмжээгээр уусгадаг үзэгдлийг зонын хайлалтын арга түшиглэнэ. Ингэхдээ шингэн фаз нь хольцыг илүү уусгадаг. Гэвч хатуу төлөвтөө шингэн төлөвөөсөө илүү хольц уусгах ёс бас байдаг. Бодисын энэ чанарыг түгэлтийн коэффициентийн тусламжтай тодорхойлно, үүнд Сх ба Сш- хатуу ба шингэн төлөвийн үед байгаа хольцын концентраци болно. Хэрэв К1 тохиолдолд бодис хатуу төлөвтөө хольцыг давуутай уусгана. Практикт түгэлтийн коэффициентийн утга нь хэдэн арваас 10-20 гэсэн ийм бага ч байж болно. Зонын урд хэсэг хайлж ард үлдсэн хэсэг нь зонын хойноос хөөж царцана. Эндээс үзэхэд зон маань цувьмалыг эхнээс нь аваад адагт хүртэл дайран өнгөрч байна. Хэрэв Кгчийг бэлтгэх дараачийн шат бол цэвэрлэсэн бодисоо моноталст болгон ургуулах хэрэг байдаг. Энэ талаар хамгийн дэлгэрсэн нь Чохральскийн арга тул түүний зарчмыг товч тайлбарлая. Урьдчилан бэлтгэсэн маш жижиг моноталст үүсгүүрийг хайлмал талстад дүрж эргэлдүүлэн аажмаар дээш татахад үүсгүүрт наалдаж дээш татагдах шингэн кристалл маань царцахдаа үүсгүүрийг дууриан моноталст болон ургана. Зонын хайлалт ба моноталст ургуулах ажлыг зөв өндөр ваакуум, инерт хийн орчинд мадаггүй цэвэр нөхцөлд явуулдаг учир олон талын мэдлэг, туршлагын техникийн өндөр боловсролыг шаардана.

0 comments:

Post a Comment