Chemistry

Химийн хичээл хамтдаа сурцгаая

12:03 AM

Идэвхжилийн энерги

Posted by Билгүүн

Химийн урвал явагдсан байхын тулд урвалд орж байгаа бодисуудын молекул юмуу атом, ионууд хоорондоо мөргөлдөж, улмаар бүтэц байгуулал үүссэн байх ёстой. Гэтэл молекул нэг бүр химийн урвалд хүргэдэггүй байна. Харин мөргөлдсөн хэсгүүд хоорондоо ойртож, тэдний хооронд электроны шилжилт, хуваарилалт явагдаж химийн шинэ холбоо үүссэн үед л сая урвал явагддаг. Өөрөөр хэлбэл, мөргөлдөж байгаа хэсгүүд, электроны үүлсийнхээ харилцан түлхэлцэх хүчийг (энергийн саадыг) давж чадах тийм бэлтгэл энергитэй болсон үед л урвал сая явагдана гэсэн үг.


Урвалд орох чадвартай болсон ийм молекул, атом, ионыг идэвжсэн хэсгүүд, дээрх энергийн саадыг давж гарахад шаардагддаг энергийг идэвхжилийн энерги гэнэ. Мөн урвалд орж буй молекулуудын нь дундаж энергиэс дээш, тухайн урвалыг явуулахад гаднаас шаардлагатай байгаа тодорхой нэг хэмжээний энерги (кЖ*мол -1)-ийг идэвхжилийн энерги гэнэ.

Харилцан үйлчлэлд орох яг тэр байрлалд буюу химийн холбоо нь өөрчлөгдөхөд бэлэн болсон анхны бүлэг молекул, атом, ионыг идэвхтэй комплекс гэдэг. Иймд химийн урвал, хувирал явагдаж уг систем, анхны энергит төлөв байрлал (∆Hа)-аас үүссэн бүтээгдэхүүний энергит төлөв байдал (∆Hб)-д шилжих явц бол завсрын идэвхт комплекс үүсэхэд харгалзсан, энергийн саад Есаад дамжин урвал явагддаг байна.

Идэвхт комплекс үүсэх үеийн идэвхжилийн энерги анхны молекулуудын холбоо бүрэн салж дан атом үүсэх үеийн иэвхжилийн энергиэс хамаагүй бага байдаг байна. Өөрөөр хэлбэл, химийн урвалын идэвхт комплекс үүсэж явагдах зам нь урвалд орж буй бодисуудын молекулийн холбоо бүрмөсөн салж урвал явагдах замыг бодвол энергийн хувьд хавьгүй хожоотой явагддагбайна.. Иймээс ихэнх урвал завсрын идэвхт комплекс үүсгэх замаар явагддаг. Ийнхүү идэвжилийн энерги бол нэг ёсны урвалд орж байгаа бодисуудыг идэвхт комплекс болгон хувиргахад шаардагдах энерги юм.

0 comments:

Post a Comment