Chemistry

Химийн хичээл хамтдаа сурцгаая

5:30 AM

Металлын холбоо

Posted by Билгүүн

Металл үүсэхэд түүний атомын валентын электронууд бүрхүүлээсээ салж, металлын ионуудын / эерэг цэнэгтэй/ хоорондуур хөдөлж байх чөлөөт электронууд болно. Иймээс металлын ионуудын хооронд электрон үүл, манан буй болох бөгөөд энэ нь металлын атомуудыг хооронд нь холбож “гагнах” шалтгаан болж өгнө. Ингэж металл холбоо чөлөөт электронуудын тусламжтайгаар үүсдэг ажээ. Металл доторх нэгэн чөлөөт электроныг авлаа гэхэд тэр электроныг тодорхой чөлөөт электронууд бүгд нэгэн зэрэг бүх атомдаа хамаарна гэж үздэг. Металл холбоо валентын холбооны адил чиглэсэн шинж байдал үгүй явдал үүнтэй холбоотой юм.

Хэрэв металл тунгалаг бөгөөд атом, электроныг нь харж болдогсон бол түүний дотор юу харагдахыг төсөөлөн бичвэл: атом бүрийг ажиглавал тус бүрдээ цөмөө тойрсон битүү манантай (электрон бүрхүүлүүд) байна. Тэгвэл атомын цөмүүд харагдахгүй нь байна. Ийм битүү манангаар бүрхэгдсэн атомуудын хоорондуур ихээхэн сийрэг чөлөөт электрон манан бужигнан ажиглагдах юм. Үүнийг металлын электрон хий ч гэж хэлдэг.

0 comments:

Post a Comment