Chemistry

Химийн хичээл хамтдаа сурцгаая

Нэг валенттай атомуудаас тогтсон бодис авъя. Жишээлэхэд Na: Натрийн атомын хамгийн гадна талын бүрхүүлд нэг электрон байдаг. Натрийн N атомаас тогтсон талстын гадна талын зонд N электрон сууна. Гэтэл энэ зоныг дүүргэхэд дахиад N электрон хэрэгтэй билээ. Энд Паулийн зарчим ёсоор 2N электрон байж болно. Иймээс энэхүү зонын доторхи энергийн төвшнүүдийн дөнгөж хагас нь бөглөгдөж болохоор дүүрэн биш байна. Ийм зоныг үндсэндээ бодисын дамжууллын зон гэж нэрлэдэг.

Дамжууллын зон нь дүүрэн биш байхаас гадна огт хоосон ч байж болно. Дамжууллын зон бол бодисын цахилгаан дамжуулах явдалд гол үүргийг гүйцэтгэх бөгөөд ийм учраас ч ингэж нэрлэнэ. Холбож байгаа орбитал болон сийрэгжүүлж байгаа орбиталуудын хооронд энергийн ялгаа өчүүхэн учраас N электронууд нь 2N төвшнүүдийн алин дээр ч хялбархан очиж чадна. Зарим электрон гаднын шалтгаанаар хурдаа ихэсгэн энергийн талаар дээд төвшинд очиж байхад зарим нь дээд төвшнөөс доош орох мэтээр замбараагүй хөдөлж, шилжиж байна. Орбиталын дотор олон тооны сул төвшнүүд байгаа болохоор электроны хөдөлгөөн энэ тэр зүгтээ адил боломжтой болж энгийн нөхцөлд энд электроны зүгширсэн / нэгэн тийш давуутай / хөдөлгөөн байхгүй учраас цахилгаан гүйдэл үүсэхгүй байна. Хэрэв ийм талстыг гаднын цахилгаан оронд оруулбал дамжууллын орбиталын доторхи электронуудын хөдөлгөөн, тодорхой нэгэн чиглэлд явагдаж өгнө. Дамжууллын орбиталын доторхи электронуудын туйлширсан энэ хөдөлгөөн бол шинж чанарын хувьд хоосон /ваакуум/ дотор цахилгаан орны нөлөөгөөр электронуудын хөдлөх хөдөлгөөнтэй төстэй байна. Дурдсантай адил тохиолдолд бүх металл бодисуудад байдаг. Ийм ч учраас металлууд цахилгаан дамжуулахдаа сайн байдаг.

0 comments:

Post a Comment