Chemistry

Химийн хичээл хамтдаа сурцгаая

12:09 AM

Металлын физик шинж

Posted by Билгүүн

Бүх металл (мөнгөн уснаас бусад) хатуу, олонх нь хар саарал, мөнгөлөг цагаан өнгөтэй бөгөөд нягтаараа 5000кг/м3-ээс бага бол хөнгөн, их бол хүнд металл гэж 2 ангилагддаг. Жишээ нь: Хамгийн хөнгөн нь лити (530кг/м3), хүнд нь осми (22480кг/м3) болно. Мөн хайлах температурын хувьд 10060С-ээс дээш бол муу хайлдаг гэнэ. Жишээ нь: мөнгөн ус -380С-д шингэнд шилждэг, галли 300С-д, вольфрам 33900С-д хайлах жишээтэй. Түүнчлэн бүх металлыг хар металл, өнгөт металл гэж ангилдаг.

Бүх металл химийн нэгдэлд валентийн электроноо амархан алдаж ангижруулагчийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ванади, хром, манган зэрэг элементүүд олон төрлийн нэгдэлд харилцан адилгүй исэлдэхүйн хэмтэй байх боловч тэдгээр нь эерэг цэнэгтэй ион үүсгэдэг. Металлын физик, химийн шинж чанар тэдгээрийн атомын электронт бүтэц, талст оронт торын байгуулалттай нягт холбоотой. Металлын атомын радиус металл бишийн атомын радиусаас их байдаг тулд валентийн электроноо хялбархан алдаж ямагт эерэг ионд шилждэг. Иймээс ч металлын атомын иончлолын потенциал бага байдаг. Металл цахилгаан, дулааныг сайн дамжуулдагийн үндэс бол тэдний талст торын доторх чөлөөт электронтой холбоотой юм.

Металлууд хатуу, шингэн ямар ч төлөв байдалд байсан тэдний электроны хөдөлгөөн электролит бодисын усан уусмал дахь ионы хөдөлгөөнөөс хэдэн 10 зуу дахин хурдан байдаг учир ийнхүү цахилгаан дулааныг сайн дамжуулдаг. Гэхдээ металлыг халаахад түүний ионы хэлбэлзэл электроны хөдөлгөөнд саад болдог учир цахилгаан дамжуулах чанар нь буурдаг. Хэрэв ямар нэг металлыг түүний хайлах температураас дээш температурт халаавал цахилгаан дамжуулах чанар нь бараг үгүй болж, харин температурыг нь бууруулахад дахин өсдөг. Зарим металл (Ga, In, Te, Ti, Sn,Nb, Ta) үнэмлэхүй тэг градуст дээд зэргийн цахилгаан дамжуулах чанартай байна. Учир нь энэ температурт металлын ионы дулааны хэлбэлзэл бараг байхгүй болж электроны хөдөлгөөн чөлөөтэй болдог учир цахилгаан дамжуулалт нь өсөж ирдэг. Одоогоор 20 гаруй металл 0.3-9.220С-д хэт дамжуулах чанартай болдог нь мэдэгдээд байна. Металлын атомын хэт дамжуулах чанар үеийн дэс дугаар буюу орбиталийн тоо ихсэх тутам өсдөг байна. Үелэх системийн I, II үеийн элементүүдэд хэт дамжуулах чанар бараг байдаггүй. Цахилгаан гүйдэл хамгийн сайн гүйдэг металл бол мөнгө юм. Цахилгаан дамжуулах чанараар нь металлуудыг доорх эгнээ болгодог.
Ag, Ca, Cu, Cr, Al, Mg, Na, Ir, W, Be, Rn, Zn

0 comments:

Post a Comment